Серик Конакбаевийн нэрэмжит өсвөр үеийн боксын олон улсын тэмцээн Казахстаны Кордой хотод боллоо.
18 дах удаагийн тэмцээнд манай улсаас Олон Улсын хэмжээний мастер Ж.Еркин дасгалжуулагчтай "Хилчин" спорт хороо, Чингэлтэй дүүргийн өсвөрийн шигшээ багийн тамирчид оролцож гурван алт, нэг мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал, хөвгүүдийн 48 кг-ын жинд Ц.Мандах, охидын 50 кг-ын жинд Ц.Лхам нар алт, хөвгүүдийн 50 кг-ын жинд Э.Төгсбилэг мөнгө, 54 кг-ын жинд Ц.Манал хүрэл медалийн эзэн болжээ.
Дасгалжуулагч Ж.Еркин тус тэмцээний шилдэг дасгалжуулагч, Э.Төгсбилэг дайчин тамирчнаар шалгарлаа.
Сэтгэгдэл ( 0 )