Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн хамтран баталсан “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 оны хаврын мод тарих арга хэмжээг нийслэлийн 4 байршилд зохион байгуулж байна.
Тодруулбал, Налайх дүүрэг, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Бумбатын булаг, Баянгол дүүргийн 20 дугаар хороо Баянгол агропарк, Хан-Уул дүүргийн шинэ нисэхийн замд “Ногоон хэрэм” төслийн талбайд модоо арчлах, 360 ширхэг модыг нөхөн тарина.
Энэ жилийн бүх нийтийн мод тарих өдрөөр БОАЖЯ шинээр мод тарихгүй, өнгөрсөн жил тарьсан модоо усалж, арчлах, нөхөн тарилт хийж байгаагаараа онцлог юм.
Тус арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн байгаль орчны газар, Усны газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын алба, Ой судалгаа, хөгжлийн төв, Цаг уур, орчны шинжилгээний газар, Туул голын сав газрын захиргаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, уур амьсгалын сан, Цэнгэг усны нөөц, байгал ✅Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Сэтгэгдэл ( 0 )