Шүдний болон хүүхдийн эмч нар ҮНЭГҮЙ ҮЗЛЭГ хийж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 15

“Дэлхийн гэр бүлийн өдөр” өнөөдөр /2022.05.15/ тохиож байна. Тэгвэл эл өдөр гэр бүлээрээ төв талбайд болж байгаа өдөрлөгт оролцож мэргэжлийн сэтгэлзүйчид, шүдний болон хүүхдийн эмч нарын үнэгүй үзлэг зөвлөгөөнд хамрагдах боломжтой. Өсвөр насны хүүхдүүдэд мэргэжил сонголтын зөвлөгөө өгч байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн тавдугаар capын 15-ныг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг. Улс үндэстэн энх тайван оршин тогтнох гол үндэс нь нийгмийн хамгийн бага нэгж болох гэр бүл юм.

Гэр бүлийн асуудалд анхаарал хандуулах нь тус өдрийн тэмдэглэх гол шалтгаан ажээ. Монгол Улс  2003 оноос хойш эл өдрийг уламжлал болгон тэмдэглэж эхэлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top