Хот тохижилтын газрын хамт олонд "Соёмбо" үсгийн талаар яриа хийлээ

2022 оны 05 сарын 15

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн хамт олон Олон улсын музейн өдрийг угтан "Боловсролоор дамжуулан хамт олныг нэгтгэх хүч" зорилтын хүрээнд Нийслэлийн хот тохижилтын газрын хамт олныг музей дээрээ урин боловсролын хөтөлбөрт хамрууллаа.

Хөтөлбөрийн хүрээнд "ИХ БЭЛГЭ ТЭМДЭГ" /Соёмбо үсгийн тайлбар/ сэдвээр МУИС-ийн ШУС-ийн Нийгмийн Ухааны салбарын Антропологи Археологийн тэнхимийн багш С.Бямбадорж багш сонирхолтой яриа тавьлаа.

Анхдугаар Богд, олноо Өндөр Гэгээн хэмээн өргөмжлөгдсөн Г.Занабазар нь 1686 онд "Соёмбо-Заяади" үсгийг зохиосон юм. Соёмбо үсэг нь Монголын ард түмэн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан Богд хаант Монгол улсынтөрийн туг, тамганд заларч, 1921 оны ардын хувьсгалын партизан цэргүүдийн туганд мандаж, 1924 онд БНМАУ-ыг тунхаглан зарлахад төрийн далбааг уламжлал ёсоор Соёмбо тэмдэгтэй байхаар заасан байдаг.

Түүхэн аль ч цаг үетэйгээ утга бэлгэдэл нь холбогдож чаддаг соёмбо үсэг нь тусгаар Монгол улсын бүрэн эрхт байдлыг бэлгэддэг билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top