Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 05 сарын 16

2022 оны тавдугаар сарын 16-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

 

/Хугацааны эхээр ихэнх нутгаар сэрүүхэн, нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Хугацааны дунд үеэс нутгийн баруун өмнөд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна./

 

Хур тунадас: 9-нөөс 10-нд шилжих шөнө говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, 10, 11-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, 12-нд Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын саваар, 13, 14-нд Халх голын саваар бороо, нойтон цас орно.

Салхи: 10, 11-нд Алтайн салбар уулс хоорондын хөндий, Арц Богдын өвөр хоолой, говь талын аймгуудын нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд секундэд 6-11 метр байна.

Агаарын температур: 10, 11-нд нийт нутгаар сэрүүхэн, шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 12-ноос нутгийн баруун өмнөд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, Эхийн голын Баянбүрд, Орхон, Сэлэнгийн саваар шөнөдөө 1-6 градус дулаан, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top