II Элизабетын дүрс бүхий Барби хүүхэлдэй 3 секундэд зарагдав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 16

Их Британийн хатан хаан II Элизабетын хаан ширээнд суусны 70 жилийн ойд зориулж хязгаартай тоогоор үйлдвэрлэсэн хатан хааны дүрс бүхий Барби хүүхэлдэй гурван секундийн дотор зарагдаж, дуусжээ.

“John Lewis & Partners” дэлгүүр бүх барааг гурван секундийн дотор борлуулсан бол eBay дээр цуглуулгын хүүхэлдэйг хоёр дахин нэмэгдсэн үнээр борлуулна гэж найдаж байна.

“Guardian” хэвлэлд мэдээлснээр, хүүхэлдэйг 95 фунт буюу 116 орчим ам.доллароор борлуулжээ. Энэхүү хүүхэлдэй нь ирэх сард албан ёсоор тэмдэглэх хатан хааны хаан ширээнд суусны 70 жилийн ойд зориулсан сүүлийн бэлэг дурсгалуудын нэг юм. Хатан хааны дүрс бүхий хүүхэлдэйг II Элизабетын албан ёсны гэрэл зураг авахуулахдаа өмсөх дуртай даашинзуудтай ижил цэнхэр туузтай цагаан шаргал өнгийн даашинз өмсүүлжээ.

Хүүхэлдэйг үйлдвэрлэсэн “Mattel” компани бүтээгдэхүүн нь Их Британид зарагдаж, дууссаныг баталсан ч шинээр үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаагаа нуугаагүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top