Угаартах эрсдэлтэй 146 иргэний аюулгүй байдлыг хангалаа

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 16

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38, аюулт үзэгдэл, ослын 3 дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэн, гал түймрийн улмаас угаартах эрсдэлтэй 146 иргэний аюулгүй байдлыг хангаж, 2,3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Мөн шар өвс шатаасан 20 дуудлагаар ажиллаж, 41,2 га талбайн түймрийг бүрэн унтраасан байна.

Ой, хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хамтарсан бүрэлдэхүүн хяналт шалгалтыг зохион байгуулахдаа гал түймэр гарч болзошгүй 15 зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж явсан 35 техник хэрэгсэл, 246 иргэн, 38 айл өрх, 82 аж ахуй нэгж байгууллагад сэрэмжлүүлэг өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top