Хэрэв хүүхэд 22.00 цагаас өмнө унтаж дадвал өндөр болох магадлал хамгийн их байдаг гэнэ. Ийм ч учраас “Хэн унтахгүй байна, тэр өсөхгүй” гэсэн зүйр үг хүртэл гарчээ. Мөн үүнээс гадна эрт унтаж амарсан хүүхэд хичээлээ ойлгох нь ч сайн байдаг тухай мэргэжлийн эмч, багш нар дүгнэн хэлэлцдэг. Харамсалтай нь манайхны амьдралын буруу хэвшил, бас бус зүйлсээс шалтгаан ихэнх айлын хүүхдүүд тэр бүр эрт унтаж чаддаггүй байна. Тиймээс дутуу нойртой хүүхэд өглөө хичээл дээрээ зүйрмэглэхээс эхлээд олон асуудалтай тулгардаг.
Харин манайхны хүүхдүүдээ эрт унтахгүй байгаагийнх буруутан эцэг эхчүүд өөрсдөө аж. Хүүхдэдээ эрт унт гэдэг мөртлөө өөрсдөө зурагтаа чангалж, шөнө дүл болтол кино үздэг. Гар утсыг ч гэсэн хэтрүүлэн хэрэглэж, хүүхдүүдээ давхар уруу татдаг байна. Үүнээс гадна нэг өрөө, монгол гэртээ нэг дор амьдардаг нь ч гэсэн орчин цагт хүүхдүүдийг эрт унтуулахад томоохон сөрөг нөлөө бий болгож байгааг мэргэжилтнүүд онцолсон байна лээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )