“Цөлжилтийн эсрэг Монгол Улс” гэрэл зургийн уралдааны хугацааг сунгав

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 05 сарын 17

 Орон даяар явагдаж буй уг гэрэл зургийн уралдаанд 18 нас хүртэлх хүүхэд, залуус оролцох ба бүтээл авах хугацааг 9 хоногоор сунгалаа.

Уралдаанд оролцогчид нь "Монголын хүн ,амьтанд цөлжилт хэрхэн нөлөөлж байгааг таниулах" -д чиглэсэн агуулга сэдэвтэй, өмнө нь нийтлэгдэж байгаагүй, өөрийн авсан 5 хүртэлх гэрэл зургийг photo.mongolia@gmail.com хаягт илгээгээрэй.

Шалгарсан бүтээлийн эздийг 6 дугаар сарын 17 буюу "Цөлжилт, хуурайшилттай тэмцэх дэлхийн өдөр" Францын ЭСЯ-д хүлээн авч, шилдгийг зарлах болно.

Монгол Улсын 21 аймаг 330 сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Ерөнхий зохион байгуулагч:

Европын холбоо, Монгол дахь Францын элчин сайдын яам, БОАЖЯ дэмжин ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top