НМХГ: Хүүхдэдээ бэлэг авахдаа шошгыг нь сайтар шалгаарай

Б.Түшиг | Zindaa.mn
2022 оны 05 сарын 17

Эцэг, эхчүүдийг хүүхдэдээ хүнсний бүтээгдэхүүн орсон бэлэг худалдаж авахдаа хаяг шошгыг нь сайтар шалгахыг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар /НМХГ/-аас анхаарууллаа. 

Энэ талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эцэг эхчүүд хүүхдэдээ бэлэг өгөх нь элбэг байдаг. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн хяналтын байгууллагаас өмнөх жилүүдэд урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийдэг байсан. Харин энэ ажлыг түр хугацаанд зогсоосон учир мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдэд зөвлөгөө хүргэж байна.

Хүүхдийн бэлэг авахдаа хаяг шошгын хугацааг нь сайн шалгаж, хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн хүүхдэдээ өгөхөөс сэргийлэхийг зөвлөж байна.

Мөн түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг худалдааны газрууд хадгалах ёстой зааврын дагуу, тухайн нөхцөлд нь тааруулж худалдаалж байгаа эсэхийг сайтар шалгасны үндсэн дээр худалдан авах хэрэгтэй. Учир нь үүнтэй холбоотой хоолны хордлого, хордлогот халдвар гарахын үгүйсгэхгүй" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top