ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл өнөөдөр /2022.05.17/ ОХУ-ын Уралын Их сургуулийн проректор С.В.Кортов тэргүүтэй тус их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.Тус уулзалтын зорилго нь хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэх ба хоёр байгууллагын 2022-2023 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөг батлах юм. Уулзалтын үеэр мөн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Ноён С.В.Кортов хэлэхдээ: “Манай Их сургууль ШУА болон ООГХ хамтын ажиллагааны хэлэлцээртэй бөгөөд энэ хүрээнд Монголын газар нутагт унасан солирын хайгуулын экспедици маш амжилттай хэрэгжиж солир олж байсан. Монгол оронд судлагдаагүй маш өргөн уудам газар нутаг байгаа тул бид энэ ажлыг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд хамтарсан солирын судалгаа хийж төслийн грант авах сонирхолтой байгаа” гэлээ.
Мөн хамтын ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор хамтарсан эрдэм шинжилгээний хурал, семинарыг 2023 онд тохиох Екатеринбург хотын 300 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хамтран зохион байгуулахаар боллоо.Дашрамд дурдахад, Уралын Их сургууль нь ОХУ болон олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгддөг эрдмийн зэрэг олгодог 18 их дээд сургуулийн нэг юм байна.
Сэтгэгдэл ( 2 )
Залуу судлаач чи яг үнэнийг бичсэн байна.Химийн хүрээлэнг гэр бүлийн хүрээлэн гэж сонссон юм байна.
ШУА-ын зөнөг залгасан гэрээ хийхээс өөр ажилгүй, гадаад хэлээр А ч байыхгүй Регдэл гэж хоцрогдсон өвгөн зайлах хэрэгтэй. Наад өвгөн чинь 80 дөхөж байж ямар ч их албан тушаалд дуртай юм. өөрөө улсын мөнгө идэж таргалаадал хүрээлэнгийн ажилтнуудынх нь амьдрал яг бахь байдгаараа өөрчлөлт байхгүй. Энэ Авид гэж Регдэл өвгөний цүнх баригч. Тэр хамгийн захд байгаа нь судалгааны ажлуудын талаар А ч байхгүй, явдаг хүүхэн Жаргалсайхнаа захирал бологсон Ганэрдэнэ гэж зартай архичин зогсож байнаа. Эд нар нийлж залуучуудад янз бүрийн болон өөр дамрамт үзүүлж, юм хумыг нь дээрэмдэж авдаг гээд байгаа.