70 настай эмэгтэй 30 жилийн турш сахар хэрэглээгүй бөгөөд сахарыг өөр зүйлээр орлуулдаг тухайгаа ярьж байна.
Залуу байхын гол дайсан бол сахар гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Гэхдээ сахараас татгалзах нь амаргүй. Тэгвэл энэ бүсгүй амттанаас татгалзаж чаджээ.
Австрали бүсгүй Каролин Хартц өмнө нь шоколад, печень, амттанд маш дуртай байжээ. Тэрбээр үүнийгээ дасгал хөдөлгөөнтэй хослуулснаар асуудал үүсэхгүй гэж боддог байж. Бүсгүй гоолиг бие галбираа хадгалж чадсан ч 40 насандаа чихрийн шижингийн урьтал байдал гэх онош сонсжээ.
Каролин аймшигт өвчнөөс эмээж, хооллолтоо өөрчилсөн байна. Мэдээж үүнд цаг их зарцуулсан ч одоо тэр 30 гаруй жилийн турш сахар, амттан хэрэглэлгүй байж чаджээ. Тэрбээр 70+ настай гэхээргүй харагддаг!
Каролин сахарыг байгалийн чихэр орлуулагч ксилитолоор орлуулдаг. Үүний тусламжтайгаар тэр гэртээ амттан бэлтгэж, хүүхдүүд, ач, зээ нартаа өгдөг аж. Бүсгүй хэдэн жилийн өмнө ашигтай жоруудтай ном бичжээ.
Тэрбээр мөн энгийн гурилын оронд кокосны болон бүйлсний гурил хэрэглэдэг. Ингэснээр арьс, бие галбиртаа сөрөг нөлөөгүй амттан хийж иддэг аж.
Сэтгэгдэл ( 1 )
fuccckkkk ter nom ni yuiin