Хороодын засаг дарга нарыг чадавхижуулах ”харилцан суралцах арга зүй” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр төсөл, хөтөлбөрийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, төрийн албан хаагчдын мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор "Улаанбаатар хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент" /УБАХХЦТМ / төсөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн сантай хамтран хороодын Засаг дарга нарт “Харилцан суралцах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар нээж, цаашид хороодод хог хаягдал цуглуулах, ачих тээвэрлэх, хүний нөөцийн бодлогын талаар болон хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн төлөвлөлтийг хэрхэн хэрэгжүүлэх арга зүй, туршлага солилцох чиглэл өглөө.
Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр (ШХА) Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент (УБАХХЦТМ) төслөөс “Хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах “ загвар төсөл тус дүүргийн хүн ам ихтэй 7,12 дугаар хороодод хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 7,12 дугаар хороонд нийтийн эзэмшлийн гудамж талбайд 16 камер, 500 өрхөд хог хаягдлыг ангилан ялгах хогийн сав байршуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )