Японы Гадаад хэргийн дэд сайдтай санал солилцлоо

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 18

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Япон дахь Элчин сайд Д.Батжаргал болон албаны төлөөллүүд өнөөдөр  Япон Улсын гадаад хэргийн дэд сайд К.Үэсүгитэй байгаль орчин, аялал жуулчлалын салбарын гадаад харилцааны асуудлаар уулзалт хийлээ.

Мөн Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэн өргөжүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцсон юм.

Түүнээс гадна тус уулзалтаар жуулчлалын виз, Халим агнуур,Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг татан гаргах асуудлаар санал солилцож, цаашид байгаль орчин, аялал жуулчлалын салбарын гадаад харилцааны асуудлаар нягт хамтран ажиллана гэдгээ талууд уулзалтын үеэр онцлон тэмдэглэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top