Энэхүү ёслолын арга хэмжээнд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), профессор Б. Пүрэвсүрэн, Улстөр, эрх зүйн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) О.Хатанболд нар болон Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), профессор, хурандаа Б.Эрдэнэбат, БХЭШХ-ийн Аюулгүй байдал, батлан хамгаалах судлалын төвийн дарга, доктор (Ph.D), хурандаа Б.Эрдэнэчимэг, ахлах эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D), дэд хурандаа Б.Нэргүй зэрэг албаны хүмүүс оролцов.
Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хооронд:
Санамж бичгийн зорилго нь хоёр талын алсын хараа, эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх, улстөр, эрх зүй, социологи, аюулгүй байдал, батлан хамгаалах судлал, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, арга туршлага, мэдээлэл, ур чадвар солилцоход чиглэгдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )