Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс, Ерөнхий боловсролын сургуулиудын гадаад хэлний судлагдахууны баг, дүүргийн Орос хэлний төв болох Ерөнхий боловсролын 17, 49, 72 дугаар сургууль хамтран дүүргийн орос хэлний багш нарын “Хамтдаа хөгжье” туршлага солилцох өдөрлөгийг зохион байгууллаа.
Орос хэлний төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, багш нарын хамтын ажиллагааг сайжруулах, харилцан туршлага солилцох зорилго бүхий туршлага солилцох өдөрлөгт дүүргийн Засаг даргын зөвлөх Н.Бямбагэрэл, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, дүүргийн Ерөнхий боловсролын 17 сургуулийн багш нар оролцов.
Өдөрлөгийн хүрээнд судлагдахууны баг 2021-2022 оны хичээлийн жилд зохиогдсон үйл ажиллагааг тайлагнаж, цаашид дүүргийн ментор багш нарын арга туршлагаас суралцах, нийслэлд хэлэлцэгдсэн шилдэг илтгэл сонсох, арга зүйг сайжруулах ажлуудыг зохион байгууллаа.
Дүүргийн гадаад хэлний сургалтыг сайжруулах, харилцаа холбоог нэмэгдүүлэх, шилдэг арга туршлагаас түгээн дэлгэрүүлж сургалтын ялгаатай байдлыг арилгах зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас бодлогоор дэмжиж, Орос хэлний төвийн тоог нэмэгдүүлж байгаа нь багш нарын хувьд бодитой дэмжлэг болж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )