Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км зам шинээр тавина

2022 оны 05 сарын 19

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд 2022 онд төсвийн хөрөнгөөр нийслэлийн 22 байршилд 26.95 км авто зам болон замын байгууламж, 1891,2 метр урт гүүр, 80.850 метр квадрат явган зам, 14.35 км дугуйн зам барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд шинээр авто зам, гүүр барих ажил дөрөвдүгээр сарын 25-наас эхэлжээ.

Тодруулбал, Гачууртын зам буюу Улиастайн тойргоос Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэл зорчих хэсэг, явган зам болон Улиастай голын дээгүүрх 97.3 метр гүүр бүхий нийт 4.27 км урт замыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Ди Вай Кэй Би” ХХК барьж байгуулах юм.

Замын зорчих хэсгийг энэ онд, замыг бүхэлд нь 2023 оны аравдугаар сар гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар зорин ажиллаж буй. Тэгвэл тус авто замыг барьж, зорьсон хугацаанд ашиглалтад оруулахын тулд нийт 100 орчим нэгж газрыг чөлөөлөх шаардлагатай болжээ.

Өдгөө зам барих газрын хөрсийг хуулж, цахилгааны шугам сүлжээг зөөн, бэлтгэл ажлыг хангаж буй юм.

Энэ жил барих авто зам, замын байгууламжуудын бүтээн байгуулалтын үр дүнд гол замууд дахь хөдөлгөөний эрчим 20 хувиар буурах судалгааны дүн гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top