Айл, өрхийн гал түймэрт өртөх эрсдэлийг буурууллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас гэр хорооллын айл өрхийн иргэдэд гэр, байшингийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулан ажилладаг.

Тус ажлын хүрээнд “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК, “Дэлхийн зөвн-Монголд” олон улсын байгууллагын сайн дурын иргэдтэй хамтран “Галын аюулаас урьдчилэн сэргийлэх нь” нэгдсэн арга хэмжээг өнгөрсөн оны 11 дүгээр сард зохион байгуулж, цахилгааны зөрчлөөс үүдэлтэй гал түймэрт өртөх эрсдэлтэй 200 өрхийг илрүүлсэн юм.

Эдгээр 200 өрхөөс 155 өрх айлыг сонгон авч “Дэлхийн зөн-Монголд” олон улсын байгууллагын “Хүүхдийн төлөөх орон нутаг” төслийн санхүүжилтээр цахилгааны утсыг нь шинэчлэхэд нэн хэрэгцээт 1920 метр утсыг авч, “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-д хүлээлгэн өглөө.

Энэ үеэр тус компанийн захирал Ц.Хангай “Аймгийн хэмжээнд гал түймэрт өртөх эрсдэлтэй айл өрхийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлж, цахилгааныг утсыг шинэчлэх боломжийг бий болгосонд баяртай байна. Цаашид бид бүхэн богино хугацаанд гал түймэр гарах эрсдэлтэй айл өрхийн утсыг шинэчлэн засварлах үйл ажиллагааг зохион байгуулах болно гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top