ЧИНГЭЛТЭЙ: Зэвсэгт хүчний 120-р ангид "ОНЖАВУУД" төгөл байгууллаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлээд байна. Энэхүү үндэсний хөдөлгөөний хүрээнд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас Зэвсэгт хүчний 120 дугаар ангид дүүргээс татагдан алба хааж байгаа дайчдад зориулан “Онжавууд” төгөл байгууллаа.

Тус арга хэмжээнд дүүргийн Засаг даргын зөвлөх Н.Бямбагэрэл, Цэргийн штабын дарга О.Мөнхжаргал, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Дагвасүрэн, 120 дугаар ангийн захирагчийн орлогч дэд хурандаа Г.Баярхүү болон ангийн бие бүрэлдэхүүний төлөөлөл оролцлоо.

Нээлтийн үеэр Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн захирагч Л.Дагвасүрэн хэлэхдээ “Тариад орхих бус арчлан хамгаалж, усалж, ургуулах ажлыг манай ангийн хамт олон тэр дундаа Чингэлтэй дүүргээс татагдан алба хааж буй байлдагч түрүүч нар арчлан хамгаалах болно. Мөн жил бүр Чингэлтэй дүүргээс татагдаж ирж буй цэргүүд “Онжавууд” төглөө илүү томруулж ажиллана гэж итгэж байна” гэж хэллээ.

Өнөөдөр Зэвсэгт хүчний 120 дугаар ангид 100 ширхэг хайлаас модыг ангийн шалган нэвтрүүлэх байрны гадна талбайд ангийн офицер, ахлагч, түрүүч, байлдагч нар суулгаж тарилаа.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top