Чингэлтэй дүүргийн 280 дугаар цэцэрлэг “I’m Brick” Боловсролын шинэлэг хөтөлбөрийг 2021 оны 09 дүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн ба Засаг даргын санаачлагаар хүүхэд бүрт хүртээмжтэйгээр хэрэглэх боломжтой боллоо.
Солонгос улсын СӨБ-ын сургалтын хөтөлбөрт хэрэгжүүлж буй хүүхдэд шинэ мэдлэг олгон, асуудал шийдвэрлэх, математик, логик сэтгэлгээ болон сэтгэн бодох чадвар, өдөр тутмын амьдралдаа бүтээлч чадвараа хөгжүүлэхэд тусалдаг “I,m Brick” хөтөлбөрийн 236 ширхэг ганцаар тоглох тоглоом, багаар тоглох боломжтой 20 багц 17,004,000 төгрөгийн үнэ бүхий тоглоомоо хүлээн авч хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх боломжоор хангагдлаа.
Ингэснээр дэлхийн стандартын боловсрол захын хорооллын цэцэрлэгүүдэд нэвтэрч хүүхдэд хүртээмжтэй хүрч байна. Цаашид ч уг хөтөлбөрийг дүүргийн цэцэрлэгүүдэд хэрэгжүүлэн хүүхдийн сурч боловсрох таатай нөхцлийг бүрдүүлэх юм.
Засаг дарга Н.Батсүмбэрэл болон дүүргийн Боловсролын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтсийн хамт олондоо нийт суралцагч хүүхдүүд, багш ажилтаныхаа өмнөөс 280 дугаар цэцэрлэгийн хамт олон талархал илэрхийлж байна.
Сэтгэгдэл ( 0 )