Сармагчны цэцэг өвчин манай бүсийн ГУРВАН улсад бүртгэгджээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 05 сарын 22

Сармагчны цэцэг өвчин Монголын бүсийн гурван улсад бүртгэгдсэн талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс /ХӨСҮТ/ дараах мэдэгдлийг гаргасан байна.

Мэдэгдэлд "Сармагчны цэцэг өвчин нутагшмал биш улс орнуудад дэгдэлт байдлаар бүртгэгдсэн талаар ДЭМБ-д мэдээлсэн байна.

2022 оны 5-р сарын 13-нд анх бүртгэгдсэн энэ өвчин одоо ДЭМБ-ын гишүүн 10 улсад тархаад байна.

Энэ өвчин нутагшмал биш, манай бүсийн 3 улсад бүртгэгдсэн байна.

2022 оны 5-р сарын 20-ны байдлаар лабораториор батлагдсан 87 тохиолдол, сэжигтэй 28 тохиолдол албан ёсоор ДЭМБ-д мэдээлэгдээд байна" гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top