Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллагуудын дунд зохион байгуулагдаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тус тэмцээнд Онцгой байдлын албаа төлөөлөн ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хошууч Н.Цоггэрэлээр ахлуулсан төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагын эрэгтэй, эмэгтэй нийт 44 алба хаагч оролцож, мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, эр зоригоо сорин өрсөлдөж байгаа юм.
Аравдахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд Онцгой байдлын албаны эрэгтэй баг тамирчид 2009 оноос, эмэгтэй баг тамирчид анх удаа оролцож байгаагаараа онцлог юм.
Тэмцээний хоёрдахь өдөр буюу өнөөдөр эрэгтэй багийн жагсаалын үзүүлбэр, гардан тулааны тоглолтууд, эмэгтэй багийн алба хаагчид гараанаас гарч 6 км-т марш үйлдэн тусгайлан бэлтгэсэн цэгүүдэд үүрэг гүйцэтгэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )