“Илүү их уншъя” уриатайгаар 2022 оны тавдугаар сарын 20-ноос 22-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан 31 дэх удаагийн “Үндэсний номын баяр”-т Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө оролцлоо.
Номын өргөөний хамт олон хүүхэд, залууст монгол өв уламжлалаа сурталчлан таниулах, өвлүүлэн үлдээх зорилгоор таван хошуу мал, морин хуур, шагайн наадгай, оньсон тоглоом, шатар зэргээр үзэсгэлэн дэлгэлээ.
Чингэлтэй дүүргийн 30 жилийн ойн хүрээнд зарласан “Номтой Чингэлтэй” номын хандивын аяныг 2022 оны тавдугаар сарын 22-ны өдөр “Үндэсний номын баяр”-ын үеэр үргэлжлүүлж, талбай дээрх асруудаар хандивын хайрцаг аялуулан, байгууллагын танилцуулгаа тараалаа.
Хандивын аянд СГЗ, зохиолч До.Цэнджав тэргүүт зохиолч, уран бүтээлчид нэгдэж номын дээжээсээ хандивлав.
Хандив өргөсөн бүх зохиолчид, уран бүтээлчиддээ гүн талархал илэрхийлж, уран бүтээлийн олз арвин байхын ерөөл өргөе.
Сэтгэгдэл ( 0 )