ЦАГ АГААР: Энэ долоо хоногт дуу цахилгаантай ААДАР БОРОО орно

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 05 сарын 23

2022 оны тавдугаар сарын 30-ныг хүртэлх долоо хоногийн

цаг агаарын урьдчилсан төлөв

/Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр, хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж, бусад хугацаанд халж, говь, талын нутгаар хуурай салхитай байна./

 

Хур тунадас: 24-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 27-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд Дорнодын тал нутгаар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: 24, 29-нд говь, талын нутгаар, 27, 28-нд зарим газраар секундэд 13-15 метр, зарим үед секундэд 18 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. 

Агаарын температур: Хугацааны эхэн болон сүүлчээр бага зэрэг сэрүүсэж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус,  Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top