Сурагчид хичээлдээ МАСК ЗҮҮХГҮЙ байж болох талаар ЗӨВЛӨМЖ гаргалаа

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 23

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид  биеийн тамирын хичээлдээ амны хаалттай орчны улмаас хүчилтөрөгчийн дутагдалд орж, амь насаа алдсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад байна.

Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны яам болон Цагдаагийн Ерөнхий газраас мэдэгдээд байна. 

Юутай ч дасгал хөдөлгөөн хийхдээ маск зүүх нь эрсдэлтэй тул Эрүүл мэндийн яамнаас сурагчдыг хичээлдээ амны хаалтгүй оролцож болох талаар зөвлөмж гаргаж, сургуулийн удирдлагуудад хүргүүлэхээр болжээ. 

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр (2022.05.23) мэдээлэл хийлээ. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top