Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээнд Онцгой байдлын албаны эмэгтэй баг тамирчид анх удаагаа оролцож байна. “Эмэгтэй цэргийн алба хаагчдын тасаг”-ийн төрөлд Зэвсэгт хүчин, ЦЕГ, ШШГЕГ, ТЕГ, ХХЕГ, ОБЕГ, ҮБХИС, ДХИС, Дотоод цэргийн штаб гэсэн есөн байгууллагын алба хаагчид мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдөж байгаа юм.
Эмэгтэй тасгийн бүрэлдэхүүн гараанаас гарч 6 км-т марш үйлдэн тусгайлан бэлтгэсэн цэгүүдэд үүрэг гүйцэтгэж, барианд орлоо.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Сэтгэгдэл ( 0 )