ОХУ-ын нийслэл Москва хот дэлхийн “ЭКСПО-2030” үзэсгэлэнг зохион байгуулах өргөдлөө эргүүлэн татжээ.
Шударга өрсөлдөөн гарахгүй гэж үзэн, тус хот ийн нэрээ татаж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам тайлбарлав.
Өрнөдийн зүгээс Оросыг олон улсын хамтын ажиллагааны бүхий л салбараас шахан гаргах кампанит ажлын ээлжит золиос нь олон улсын үзэсгэлэнгийн хөдөлгөөн болж байна гэж мэдэгдэлд дурджээ. Ийм нөхцөлд дэлхийн хэмжээний үзэсгэлэнг зохион байгуулах эрхийн төлөөх шударга өрсөлдөөний талаар ярих аргагүй болж байна. Москва хот нь ямар ч маргашгүй давуу талтай байсан ч шударга үр дүн гарна гэж найдахгүй байна гэж мэдэгдэлд онцолжээ.
Ойрын ирээдүйд дэлхийн үзэсгэлэнгийн хөдөлгөөн түүхэн зорилгодоо эргэн ирж, улс төрөөс ангид үйл ажиллагаа явуулна гэдэгт итгэж, ирээдүйд ЭКСПО-г хүлээн авах эрхийн төлөө шударгаар өрсөлдөх нөхцөл бүрдэнэ гэж найдаж байна гэж ОХУ-ын ГХЯ мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 1 )
Уулаасаа очих улс байхгүй