Сургуулийн өмнөх боловсролын чанар хүртээмж, хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ цэцэрлэгүүд болон өргөтгөлийн барилга угсралт, тохижилтын ажлууд үргэлжилсээр байна.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны шинэ цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, дотор засвар, гадна тохижилтын ажлууд болон инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболтын ажлууд хийгдэж байна.
Уг хороонд одоогоор 176 дугаар цэцэрлэг дөрвөн бүлэг 125 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тус цэцэрлэг ашиглалтад орсноор 10 бүлэгт хамрах тойргийн 250 хүүхэд нэмж суралцуулах боломжтой болох юм.
Тус цэцэрлэгийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Инжхами” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )