Орос, Хятадын стратегийн бөмбөгдөгч онгоцууд хамтран эргүүл хийв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 25

БНХАУ, ОХУ стратегийн бөмбөгдөгч онгоцнуудаа ашиглан Японы болон Зүүн Хятадын тэнгисийн усан хил дээгүүр хамтарсан цэргийн эргүүл хийжээ.

Тус хоёр улсын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Оросын Агаар сансрын хүчний “Ту-95МС” стратегийн тээвэрлэгч хөлгүүд, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн “Hong-6К” стратегийн бөмбөгдөгч онгоцнууд оролцжээ. Энэхүү хамтарсан ажиллагаа стратегийн шинжтэй байсан бөгөөд гуравдагч орны эсрэг чиглээгүй гэж талууд мэдэгджээ.

Хамтарсан сургуулилт нь ОХУ, БНХАУ-ын найрсаг харилцаа хязгааргүй гэдгийг харуулж байна гэж АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Нед Прайс мэдэгджээ. Тэрбээр АНУ тус бүс нутаг дахь холбоотнуудаа хамгаалахад бэлэн гэж онцлоод Япон, БНСУ-тай батлан хамгаалах асуудлаар нягт хамтран ажиллаж байна гэж мэдэгджээ.

Японы эрх баригчид дипломат шугамаар ОХУ, БНХАУ-д хамтарсан сургуулилт хийсэнд сэтгэл зовниж буйгаа илэрхийлсэн бол БНСУ мөн дипломат шугамаар харамсаж буйгаа илэрхийлжээ. Сөүл онгоцнууд агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн таних бүсэд орж ирсэн гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (192.82.78.141) 2022 оны 05 сарын 25

Хав хав. Япончууд ба Солонгосчууд АНУ-ын ноход юм.

0  |  0
ahmad(185.183.146.108) 2022 оны 05 сарын 25

naadah chin su 27 bnaa ho. strategiin bombogdogch gej alsiin zaind niseh , tsomiin zevseg teeh chadaltai , hund daaziin bombogdogch ongots shuu . TU-160 , TU-22m , TU-95 geh met .

0  |  0
zochin(202.179.21.233) 2022 оны 05 сарын 25

japan solongosuud golog bolj bna da

0  |  0
Top