БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Халдварын голомт болсон Бээжин, Шанхай хотод байдал намжиж байгаа бол Өвөрмонгол шинэ голомт болжээ.
Өчигдөр буюу зургаадугаар сарын 5-ны Ням гарагт эх газрын Хятадад 86 дотоодын халдварын тохиолдол илэрснээс хамгийн олон нь Өвөрмонгол байна.
Өвөрмонголд 49 тохиолдол илэрсэн бол Ляонинд 13, Шанхайд 8, Бээжинд 5 тохиолдол бүртгэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )