Орос, Монголын бизнес форум болно

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 07

Туушин зочид буудалд энэ сарын 8-нд ОХУ-ын Красноярск мужийн бизнесийн томоохон хөрөнгө оруулагч 25 компанийн захирал, бизнесменүүд оролцох Бизнес форум болох аж.

Форум 10:00 цагт эхлэх бол 15:00 цагт Улаанбаатар дахь Русский домын хэвлэл мэдээллийн Байкал төвд Красноярск мужийн захирагч А.В.Усс хэвлэлийн бага хурал зарлажээ.

Түүний Монголын сэтгүүлчидтэй хийх энэхүү уулзалтаар бүс нутгийн худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг, боловсрол, шинжлэх ухаан, техник технологи, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар ярьж, сонирхсон асуултад хариулж, айлчлалынхаа гол үр дүнг танилцуулах аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.104.98) 2022 оны 06 сарын 07

энийг болиул

0  |  0
Top