БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өчигдөр буюу зургаадугаар сарын 8-ны Лхагва гарагт эх газрын Хятадад 164 дотоодын халдварын тохиолдол илэрснээс хамгийн олон нь Өвөрмонгол байна.
Өвөрмонголд 130 тохиолдол илэрсэн бол Ляонинд 11, Шанхайд 9 тохиолдол бүртгэгджээ.
Мөн өдөр нийт 145 хүн эмнэлгээс гарсан бөгөөд нас баралт бүртгэгдсэнгүй.
Сэтгэгдэл ( 0 )