Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины эсрэг хориг тавих шийдвэрийг ийнхүү дүгнэжээ.
Сергей Лавров “Энэ нь бидний зүгээс ямар нэгэн тодорхой алхам хийхэд зохистой зүйл биш гэж би бодож байна. Хүүхдийн л хийж байгаа зүйл /ямар ч ашиггүй, утгагүй зүйл/” гэсэн байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын 35 төрийн зүтгэлтэн, тэр дундаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины эсрэг хориг тавих тушаал гаргасан билээ.
Украины Ерөнхийлөгчийн хоригт мөн Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын нэр багтжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Алиалагчаар удирдуулсан улс ингэж сүйрэх нь ойлгомжтойшдээ
Путлёр ч гэсэн америкчуудад өөрийн улсад нэвтрэх хориг тавьж л байна лээ, кккк, бас л хүүхдийн дүрдээ итгэсэн үйлдэл байгаа биз дээ. Хэн орост очих вэ хө, бид л очих байх. Америкчууд очихгүй, бас очихгүй байлаа гээд хохирохгүй
Ккк. Нээрээ л Тоглоомондоо үнэмшсэн хүүхэд шиг.