АНУ-ын Засгийн газраас энэ сарын 12-ны Ням гарагаас эхлэн нисэх онгоцоор гадаадаас ирсэн иргэдээс Covid-19 шинжилгээний сөрөг хариу шаардахаа зогсоож байгаагаа зарлалаа. Цар тахалтай хийх тэмцэлд гарсан хөгжил дэвшил заавал бүх хүнээс шинжилгээ авах шаардлагагүй болсныг харуулсан гэж Засгийн газрын мэдэгдэлд тэмдэглэжээ. Гэхдээ 90 хоногийн дараа энэ шийдвэрийн үр дүнг хянана. Хэрэв энэ хугацаанд коронавирусний шинэ төрөл АНУ-д илрээгүй бол үргэлжлүүлэх юм.
АНУ 2021 оны нэгдүгээр сараас гадаадын иргэдээс сүүлийн 3 хоногт өгсөн шинжилгээний сөрөг хариу, эсвэл тусаад эдгэрсэн гэсэн албан бичиг шаардаж эхэлсэн. Тэр жилийнхээ 12 дугаар сард Ерөнхийлөгч Жо Байден 3 өдрийн хугацааг 24 цаг болгон чангаруулж байв.
Сэтгэгдэл ( 0 )