Шанхай хот 2,7 сая хүнтэй дүүрэгтээ хатуу хөл хорио тогтооно

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 12

Өнгөрсөн долоо хоногт л хоёр сарын хугацааатай хатуу хөл хорионоос гарсан Хятадын Шанхай хотод ковидийн байдал хэцүүдсэн талаар хэвлэлүүд мэдээллэж байна. Гэхдээ БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах газраас мэдээлснээр өчигдөр буюу Бямба гарагт Шанхайд 29 тохиолдол л илэрсэн юм. Гэвч Засгийн газраас халдварын тохиолдлыг тэг болгоно гэсэн бодлого баримталж байгаа тул Шанхай хот хатуу арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон бололтой.

The Guardian-д бичсэнээр Шанхай хотын захиргаанаас 2,7 сая хүн амтай Миньхан дүүрэгт хөл хорио тогтоож, бүх нийтийн шинжилгээ хийх болжээ. Бүх шинжилгээний хариу гарсны дараа л хөл хориог цуцлах юм байна. Харин дахин халдвар бүртгэгдвэл ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top