СХД: Газар чөлөөлж буй 13-р хорооны талбайд иргэдийн саналыг тусгасан бүтээн байгуулалт хийнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 05

Сонгинохайрхан дүүргийн 13,14,15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр талбайд зөвшөөрөлгүй газар ашиглаж байсан контейнер, гараашийг чөлөөлөх ажил энэ оны дөрөвдүгээр сард эхэлсэн.

Тус ажлын хүрээнд 13 дугаар хорооны байр хороолол дундах 110 ширхэг гарааш, чингэлгийг буулгаж, газар чөлөөлөлтийн ажлыг үргэлжлүүлж байна. Энэхүү чөлөөлөгдсөн талбайд ногоон байгууламжийн тохижилт бүхий газар доорх авто зогсоол болон ил зогсоолыг байгуулах иргэдийн санал ирээд байгаа юм.

Тус чөлөөлсөн талбайд хийх бүтээн байгуулалтын ажлын зураг төсөлд оршин суугчид болон объект эзэмшигчдийн санал, хүсэлтийг тусгах бөгөөд ихэнх иргэд авто зогсоолын хүртээмжгүй байдаг асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Тиймээс иргэд өөрсдийн санаачилгаар эзэмшиж байсан объектыг чөлөөлж, хамтран ажиллалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top