БНАСАУ өдөөн хатгавал шуурхай хариу авахыг ТУШААВ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 06

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл БНАСАУ өдөөн хатгасан тохиолдолд шуурхай хариу авахыг цэргийнхэндээ тушаажээ.

Юн Сог Ёл Керёндэ штабын цогцолборт төрөл бүрийн цэргийн командлагч нартай уулзах үеэрээ Хойд Солонгосын зүгээс өдөөн хатгасан үйлдэл гаргасан тохиолдолд шуурхай бөгөөд шийдэмгий хариу арга хэмжээ авах нөхцөлөөр хангахыг даалгасан байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч Хойд Солонгосын пуужин-цөмийн заналхийллийн хариуд авах үндсэн арга хэмжээг боловсруулахыг тушаасан байна.

Өмнөд Солонгосын удирдагч цэргийнхэндээ БНАСАУ-ын түрэмгийллийн эсрэг шуурхай бөгөөд эрс шийдэмгий хариу үзүүлэхэд бэлэн байхыг тушааж байгаа бол Хойд Солонгосын Гадаад хэргийн яамнаас “АНУ Европыг цэрэгжүүлж, Ази тивийг Умард Атлантын эвслийн бүс нутаг болгон хувиргахыг хичээж байна” гэж мэдэгдлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top