НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар утсаар ярьжээ.
Тэд Украины хүнсний бүтээгдэхүүнийг Хар тэнгисээр дамжуулан саадгүй экспортлоход чиглэсэн хэлэлцээрүүдийн талаар ярилцсан байна.
Антониу Гутерреш өмнө нь хүнсний аюулгүй байдлын асуудлаарх арга хэмжээн дээр “Дэлхий дахинд өлсгөлөнгөөс зугтахын тулд Украин, ОХУ-ын хүнсний бүтээгдэхүүн, Оросын бордоо дэлхийн зах зээлд буцаж ирэхэд л болно” гэж мэдэгджээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэлж буйгаар зоримог, уялдаатай бодлого гаргаж ирэхийн тулд хамтран хөдлөх ёстой аж.
Сэтгэгдэл ( 0 )