Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Нью Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77-р чуулганы оролцогчдод хандан цахимаар үг хэлэв.
Тэрбээр “Украин Оросын хөрш орныхоо эсрэг үйлдсэн гэмт хэрэгт зохих шийтгэл оноохыг хүсэж байна” гэж мэдэгдэв. Зеленский бат бөх энх тайван тогтох таван заалт бүхий Киевийн төлөвлөгөөг танилцуулжээ. Ингэхдээ тэр Украин төвийн сахисан статустай улс болох саналыг хүлээн авахгүй гээд Украины санал болгосон төлөвлөгөөнөөс өөр ямар ч энхийн санал хүлээн авахгүй гэж мэдэгдэв.
Киев Оросын түрэмгийлэлд зохион шийтгэл ногдуулах, Украины аюулгүй байдлыг сэргээх, тус улсын газар нутгийн бүрэн бүтэн, аюулгүй байдалд баталгаа өгөх санал тавьж байна. “Энэ бол Киевийн боловсруулсан энх тайвны томьёоны эхний заалт. Цогц заалт. Шийтгэл. Түрэмгийллийн төлөөх шийтгэл. Хил, газар нутгийн бүрэн байдалд халдсаны төлөөх шийтгэл. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хил хязгаарыг сэргээх хүртэл үйлчлэх шийтгэл” гэж Зеленский мэдэгджээ. Тэрбээр Оросын НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хориг тавих эрхийг хасах, оросуудад виз олгохгүй байхыг уриалсан байна. “Бидний томьёонд төвийг сахих гэсэн үг байхгүй. Хүний үнэт зүйл, энх тайван аюулд өртсөн үед төвийг сахих тухай ярьж буй хүмүүс өөр санаа агуулж байна” гэв. Зеленский Украинд цэргийн тусламж, зэр зэвсэг хэрэгтэй байна. Украины газар нутгийн чөлөөлөхөд алсын зайн тусгалтай давшилтын зэвсэглэл байхад хангалттай гээд агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем, санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүсжээ.