Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 243 хүн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа.
Энэ нь сүүлийн дөрвөн сарын хугацаанд хоногт илэрсэн хамгийн өндөр тохиолдол юм.
Хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд ковидын 267 тохиолдол бүртгэгдэж, хамгийн өндөр тохиолдол болж байв.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр батлагдсан тохиолдлуудын 152 нь Улаанбаатар хотод, 91 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Орон нутагт илэрсэн халдварын тохиолдлуудын дөрөв нь Архангай аймагт, хоёр нь Баян-Өлгий аймагт, дөрөв нь Баянхонгорт, найм нь Дархан-Уулд, хоёр нь Дорноговьд, нэг нь Дундговьд, дөрөв нь Орхонд, 57 нь Өмнөговь аймагт, хоёр нь Увс аймагт, долоо нь Ховдод бүртгэгджээ.
Манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 933241 боллоо.
Улсын онцгой комиссоос Монголд коронавируст халдварын “Омикрон” хувилбарын BA.1, BA.2 хувилбар давамгайлж байгаа талаар мэдэгдсэн юм. Ковидын халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа учир хүн ихээр цугласан газарт болон битүү орчинд амны хаалт зүүх дэглэмдээ эргэж орохыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулсаар байна.
Сэтгэгдэл ( 1 )
1243 юм уу243 юм уу. хариуцлагатай юм бичиж байж ямар ханйга мэдээ өгдөг юм.