Омикроны ТАВ ДАХЬ давлагаа эхэлснийг анхаарууллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 22

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Монгол Улсад ковидын халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа талаар болон Омикроны тав дахь давлагаа эхэлсэн талаар дараах зүйлийг ярилаа.

Манай улсад тархаж байгаа Омикроны ВА4 болон ВА5 хувилбар нь шинж тэмдэг нь илүү хөнгөн болох төлөвгүй байгаа вирус аж. Шинээр илэрч байгаа тохиолдлуудын 10 орчим хувийг дээрх хувилбарууд эзэлж байгааг ЭМЯ-наас мэдээлсэн билээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “14 хоног дотор илрэх халдварын 80-95 хувийг эдгээр хувилбар эзэлнэ гэсэн тооцооллыг манай эрдэмтэд гаргаад байна. ВА4 болон ВА5 хувилбар нь маш хурдан эсэд бэхлэгдэж, дотогш нэвтэрдэг. Хэдий ийм ч вакцинд хамрагдсан хүмүүсийн дархлааны эсүүд уг вирусийг хурдан таньж, хурдан идэвхжиж, халдварлагдсан эсүүдийг устгаж, уургуудийг нэмэлтээр нийлэгжүүлснээр хөнгөн өвддөг” гэлээ.

Омикроны эдгээр дэд хувилбар нь дархлаа сул, вакцинд хамрагдаагүй, ахмад настай хүмүүст хүнд тусаж, дархлаа сул, хавсарсан өвчтэй бол хатгаа болох эрсдэлтэй аж.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
магсар(124.158.69.3) 2022 оны 09 сарын 10

чанцалдулам чи хүн хялбар ойлгохоор бичдэг болохыг хичээ. ийм хялбар мэдээг хачин орооцолдсон хэллэгээр бичдэг сэтгүүлч мөнүү тун мохоодуу байна шүү

0  |  0
zochin(192.82.72.192) 2022 оны 07 сарын 22

nadah chin covid tusad imel bolson bilee neeh muhai hun muuhai habdar nuurtei.

0  |  0
zochin(192.82.72.192) 2022 оны 07 сарын 22

ci tahri baglin habdar chin hundred neg uhed ogno shuu unala uhdin.

0  |  0
Зочин(66.181.177.131) 2022 оны 07 сарын 22

СЭТГЭЛЭЭ ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЭНЭ УЛСАД АЛГА УУ?

0  |  0
Зочин(66.181.177.131) 2022 оны 07 сарын 22

СЭТГЭЛЭЭ ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЭНЭ УЛСАД АЛГА УУ?

0  |  0
ЗОЧИН(66.181.177.131) 2022 оны 07 сарын 22

ЭНЭ ВИРУСЫГ ОЛОН УЛСАД ТҮРҮҮЧИЙН ВАКЦИН ХАМГААЛАХГҮЙ ӨВЧИЛСӨН ХҮН Ч ЭНЭ ВИРҮСЭЭС ДАРХЛААГҮЙ ГЭЭД БАЙХ ЮМ. ОДОО ТЭГЭЭД 3 ТУНД ХАМРАГДААД ҮХ БИЕЭ ХӨНӨӨЧИХСӨН БИД ОДОО 4 ТУНД ХАМРАГДАХ ШААРДЛАГА БАЙНА УУ? ЭСВЭЛ ТЭР ЖИЛИЙН ВАКЦИН НЭМЭР БОЛОХ ЭСЭХИЙГ БИЧИЖ ХЭЛМЭЭР ЮМ. НААДМАА БОЛИОЧ. НАЙР НААДАМ ГЭХЭЭРЭЭ ЭНЭ ТӨР ЗАСГИЙНХАН УХААНАА АЛДЧИХ ЮМ . АЖЛАА ХИЙГЭЭЧЭЭ. ЧАДАХГҮ ХҮСЭХГҮЙ БОЛ ХҮСЭЛТЭЙ ЧАДВАРТАЙД НЬ ЭРХЭЭ ШИЛЖҮҮЛЭЭЧ.ДАХИАД ҮЙ ОЛНООРОО ҮХЭЖ АРД ИРГЭД ГАШУУН ЗОВЛОНД УНАХ НЬ.

1  |  0
Top