Өсвөр наснаасаа урлагт хөл тавьж, аль хэдийн өөрийн гэсэн орон зай, шүтэн бишрэгчидтэй болсон АНУ-ын дуучин, жүжигчин Селена Гомез өнгөрсөн долоо хоногт /2022.07.22/ 30 насны төрсөн өдрөө Лос Анжелес дахь гэртээ сүр дуулиантай тэмдэглэн өнгөрүүлэв.
Тэрбээр энэ удаагийн төрсөн өдөртөө “Versace” брэндийн Кейт Янгийн загвартай гүнжийн даашинзыг сонгон өмссөн нь олны анхаарлыг татаад амжсан юм. “Түүний зөөлөн ягаан өнгөтэй даашинз, гэрээ чимэглэсэн цэцэгсийн өнгөтэй нь төгс хоршиж байна” хэмээн шүтэн бишрэгч, фэнүүд нь постолжээ.
Супер, залуу од өөрийн гэрээ олон тооны сарнайгаар чимэглэсэн байв. Түүний төрсөн өдөрт дуучин Ким Петрас, Камилла Кабелло, Ава Макс зэрэг алдартай зочид хүрэлцэн иржээ.
Од бүсгүй 30 нас хүрсэн талаарх сэтгэгдлээ өөрийн инстаграм хуудсандаа "Миний 20 насны төрсөн өдөр хэзээ ч мартагдахааргүй сайхан байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл хэцүү, сайхан бүхэн хосолсон замыг тууллаа. Тэр бүхний хойно өнөөдрийн намайг бүтээж, төлөвшүүлсэн 30 насандаа талархаж байна" гэж бичжээ.
Сэтгэгдэл ( 0 )