24 ЦАГТ I 269 хүн ковидын халдвараар өвчилжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 30

Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 269 хүн ковидын халдвараар өвчилсөн нь батлагдсан байна.

Энэ нь өнгөрсөн хоногт PCR шинжилгээгээр батлагдсан хүний тоо юм. Ковидоор оношлогдсон 269 хүний 157 нь Улаанбаатарт, 112 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Манай улсад ковидын нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 944720 боллоо.

Орон нутагт илэрсэн халдварын тоо хамгийн өндөр аймаг нь Өмнөговь аймаг байна. Тус аймагт өнгөрсөн 24 цагийн хугацаанд 56 хүн халдвар авсан нь батлагдсан бол Төв аймагт 16, Увс аймагт 11, Ховд аймагт 10 хүн ковидоор өвчилжээ.

Коронавирусний Омикрон омгийн BA.4, BA.5 хувилбар манай улсад тархаж байгаатай холбоотойгоор ЭМЯ-наас иргэдэд олон нийтийн газар амны хаалтаа тогтмол зүүж, халдвар хамгааллын дэглэм баримтлахыг анхааруулсаар байна.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(122.201.31.202) 2022 оны 07 сарын 30

1269 гэж гарчиг дээрээ бичсэн байх юм . Жуулчид их авахаар тэг нь ш дээ. Оросоос маш их хүн дамжин өнгөрч байна. Вирустай орнуудаас ямар ч хараа хяналтгүй орж ирж байна. Одоо энэ давалгаанаар хэдэн хүний авч одох юм бол

0  |  0
зочин(64.119.23.200) 2022 оны 07 сарын 30

хятадаас авчраад байгаа юм биш үү

1  |  0
Top