Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 298 хүн коронавирусний халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Батлагдсан 298 тохиолдлын 142 нь Улаанбаатар хотод, 156 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Манай улсад ковидын нийт бүртгэгдсэн халдварын тоо 951735 боллоо.
Орон нутагт Дорноговь аймагт хоногт батлагдсан халдварын тоо хамгийн өндөр байжээ. Тус аймагт өнгөрсөн 24 цагийн хугацаанд 74 хүн ковидын халдвараар өвчилсөн нь батлагдсан байна.
Тэгвэл Өмнөговьд аймагт хоногт 60, Баян-Өлгийд дөрөв, Архангайд дөрөв, Дархан-Уулд гурав, Төв аймагт 11 хүн ковидын халдвараар оношлогджээ.
Сэтгэгдэл ( 0 )