Байден, Трасс нар хамтран Орос, Хятадыг эсэргүүцэхээр тохиролцов

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 07

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасс нар хамтран Орос, Хятад, Ираныг эсэргүүцэхээ үргэлжлүүлэхээр тохиролцжээ.

Жо Байден Их Британийн Ерөнхий сайдтай утсаар ярихдаа Орос, Хятад, Ираны зүгээс ирж байгаа сорилт, аюул заналын талаар хэлэлцсэн байна.

Цагаан ордноос энэ талаар мэдээлээд “Ерөнхийлөгч Жо Байден, Ерөнхий сайд Лиз Трасс нар Украиныг дэмжих..., Хятадын бий болгосон сорилтуудыг шийдвэрлэх, Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх, эрчим хүчний тогтвортой, хангалттай нөөцийг хангах зэрэг дэлхийн тулгамдсан асуудлуудын талаар нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийн чухлыг хэлэлцлээ” гэжээ.

Үүнээс гадна тэд Их Британи болон АНУ-ын хоорондын онцгой харилцааг онцлон тэмдэглэсэн байна. Жо Байден, Лиз Трасс нар энэхүү харилцааг цаашид гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Түүнчлэн Трасс, Байден нар ярианыхаа явцад хоёр орны хамтын ажиллагааг, тэр дундаа батлан хамгаалах салбарт бэхжүүлэхээр тохиролцсон байна.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чөтгөр(66.181.161.68) 2022 оны 09 сарын 09

Энэ 2маргааш үхнэ

0  |  0
Гаёл(66.181.161.35) 2022 оны 09 сарын 08

Гэхдээл эдний ард дэлхийн бүх мөнгө хөгжил дэвшил бүхий 600 сая хамгийн өндөр зохион байгуулалт боловсрол бүхий ард түмэн бий

0  |  2
.(103.57.95.66) 2022 оны 09 сарын 07

АНУ-д өвгөн эмгэнээс өөр төрд гарах хүнгүй болсон нь сүйрэл

1  |  0
zzzzz(192.82.69.249) 2022 оны 09 сарын 08

za uwgun , emgen khoyor ch neg teregnii khoyor dugui yum daa

4  |  0
Top