Их Британийн хатан хаан II Элизабет есдүгээр сарын 8-нд 96 насандаа таалал төгслөө. Букингемийн ордноос мэдээлснээр, тэрээр Шотланд дахь Балморал цайзад тайван амьсгал хураажээ.
Түүнийг таалал төгсдөг өдөр эмч нар нь түүний эрүүл мэнд тааруу байгааг хэлж байсан аж. Хатан хаан II Элизабетын амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг өнгөрүүлсэн Балморал цайзад түүний дөрвөн хүүхэд болон ач Уильям нь очсон байна.
Хатан хааны дөрвөн хүүхэд болох Уэльсийн ханхүү Чарльз, гүнж Анна, ханхүү Эндрю, ханхүү Эдвард, ач хүү Кембрижийн ханхүү Уильям нар Шотландад очсон бол ханхүү Харри Шотланд руу эхнэр Меган Марклгүйгээр ганцаараа нисэх аж.
Хатан хаан II Элизабетын шарилыг Лондонд аваачиж, Ерөнхий сайд тэргүүтэй парламентын гишүүд тосож авах юм байна.
Хамгийн олон жил төр барьснаараа түүхэнд хоёрдугаарт бичигдсэн хатан хаан II Элизабетыг оршуулах ёслол Вестминстерийн сүмд болох аж. Оршуулах ёслол хатан хааныг таалал төгссөнөөс ес хоногийн дараа болох юм. Хатан хааныг нас барсны дараа Их Британид 10 хоногийн турш үндэсний хэмжээнд гашуудал зарлажээ.
Их Британийн хаан ширээг одоо II Элизабетын том хүү Уэльсийн ханхүү Чарльз залгамжилна. Тэрбээр ээжийнх нь үхэл түүнд болон гэр бүлийнх нь бүх гишүүдийн хувьд гүн уй гашуу болж байгааг хэлжээ.
Их Британийн Ерөнхий сайд Лиз Трассын мэдэгдсэнээр шинэ хаан III Чарльз нэртэй болсон байна.
II Элизабет 1952 оны хоёрдугаар сарын 6-нд 25 настайдаа Их Британийн хаан ширээнд суусан юм. Тэрээр эцэг VI Жорж хааныг нас барсны дараа хаан ширээг залгамжилсан билээ.
Их Британийн хатан хааны гэр бүл дараах байдлаар хаан ширээг залгамжилна:
Сэтгэгдэл ( 0 )