Хатан хаан Элизабетыг нөхөр нь франц үгээр өхөөрдөн дууддаг байжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 09

Их Британийн хатан хаан II Элизабет 96 насандаа таалал төгссөн билээ.

Түүний нөхөр, Эдинбургийн гүн Филипп өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 99 насандаа таалал төгссөн юм. Хатан хааны гол түшиг тулгуур нь байсан хунтайж Филипп Элизабеттай амьдралынхаа 74 жилийг хамт өнгөрүүлсэн билээ.

Хатан хаан Элизабетын туслахынх нь ярьснаар хунтайж Филипп алиа хошин хүн байсан бөгөөд эхнэрээ өхөөрдөн дуудах хөгжилтэй нэр бодож олсон байжээ. Филипп хатан хаан Элизабетыг францаар “Mon petit chou” буюу хонгор минь гэсэн утгатай үгээр дууддаг байсан аж. Энэхүү франц үгийг англи хэлэнд буулгавал “My little cabbage” буюу “Миний жижигхэн байцаа” юмуу “Миний байцаа” гэж болох юм.

Хатан хааны эргэн тойрныхон Филипп эхнэрээ ийнхүү дуудахыг байнга сонсдог байжээ. Тэр эхнэртээ маш халамжтай, жинхэнэ жентелмен эр байсан аж.

Хатан хаан II Элизабет нөхрөө таалал төгссөний дараа Букингемийн ордонд ирэх нь багассан гэдэг. Хатан хаан нөхөр Филиппийгээ таалал төгссөний дараа маш их ганцаардаж байсан юм.

Хатан хааны туслах “Хатан хаан үүрэг, хариуцлага өндөртэй, хөгжилтэй байж чаддаггүй байсан учир Филипп өөрийнхөөрөө байж, эхнэрээ инээлгэж, бусдыг ч хөгжөөж чаддаг байсан. Тэд бие биенээ дүүргэж чаддаг байв” хэмээн ярьжээ.

Их Британийн хатан хаан II Элизабет амьдралынхаа сүүлчийн хоногуудыг Шотланд дахь Балморал цайзад өнгөрүүлсэн юм.

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Путин(66.181.181.104) 2022 оны 09 сарын 13

Манай 50-иас дээш насныханд Английн Хатан хаан империализмын харгис төлөөлөгч, орон орны пролетари нарын заналт дайсан, Орос ах нарыг нь үл тоомсорлон ангийн дайсан л харагдаж байгаадаа

2  |  7
GOD SAVE THE QUEEN (66.181.161.47) 2022 оны 09 сарын 14

25 хан насандаа хатан хаан болж 70н жилийн турш том гүрнийг удирдсан агуу их хатан . Алдаа байсан байж болох ч оноо нь мэдээж их байгаа. Агуу удирдагч бүр золиос гаргаж , хүний амь эрсдүүүлдэг ч тэрнээсээ хавь илүү хүмүүсийн амьдралыг аварж , хамгаалж байдаг шүү дээ . Ханхүү болон гүнж нарынхаа хайртай эмээ нь , хүү , охиныхоо энэрэлт ээж нь байлаа. 96н жил амьдрахдаа юу эсийг үзэж туулсан байхав . Бүхэл бүтэн дэлхийн нэг зууныг туулахдаа хайртай дотны хүмүүсээ алдаж , дайн дажин , аюулт өвчтнүүдийн үеийг нүдээрээ харж , биеэрээ туулсан хүчирхэг эмэгтэй. GOD SAVE THE QUEEN . RIP Elizabeth

33  |  0
Зочин(66.181.161.49) 2022 оны 09 сарын 13

Филип нь уг нь овоо аятайхан царай зүстэй юм. Хүүхэд нь хунтай Чарльз аавыгаа дуурайхгүй ээжийнхээ сонин царайг дуурайсан бна

3  |  13
Завхай(103.26.195.175) 2022 оны 09 сарын 13

Нэлээн завхай эр байсан шүү дээ

7  |  21
зочин(103.229.120.7) 2022 оны 09 сарын 14

Жирийн ард түмнийг хэдэн зууны турш, магадгүй хэдэн мянганы турш үе залгамжлан захирч, дарангуйлж, хүчирхийлж, боолчлилдог бузар хаант засгийг эгнэгт халахын төлөө жирийн ард түмэн хэдэн зууны турш тэмцээд ялалт байгуулаад одоо дэлхий дахинд бузар хаант засаг нэгэнт үгүй болж, парламент ёс дэлхий даяар нэгэнт тогтжээ. Гэтэл дээрэмчин Англи, Япон зэрэг маш цөөн оронд бузар хаант засаг тогтсоор өнөөг хүрлээ. Үүний цаад учир юу вэ? Энэний цаана юу нуугдаж байна вэ? Тэгвэл хариулъя. Анги, Япон зэрэг хаант засагтай орнуудад үе үеийн хаадын гэрээслэл, бодлого байдаг. Тухайлбал, Английн хаадын гэрээс

Top