Талийгаач хатан хаан II Элизабетийн шарилыг Балморал дахь шилтгээнээс Виндзор руу үдлээ. Түүний шарилыг орон нутгийн цагаар өглөөний 10 цагт Балморалаас гаргаж, 175 милийн зайд орших Эдинбургийн Holyroodhouse-т хүргэсэн бөгөөд хотын гудамжинд зогсох хүмүүс түүний шарилыг чимээгүйхэн үдэж өгөв.
Түүний шарил Данде хотод ирэх үед олон мянган хүн цугларч, хүндэтгэлтэйгаар угтан авчээ. Мягмар гарагт Анна гүнж талийгаачийн цогцосыг Лондон хотод онгоцоор хүргэнэ. Лхагва гараг хүртэл Букингемын ордонд түүний шарилыг байршуулах бөгөөд лхагва гарагт хотын дурсгалт газруудаар аялуулан Вестиместрт хүргэх болно.
1997 онд Диана гүнжийн шарилыг энэ замаар аялуулан оршуулж байсан түүхтэй. Талийгаач Элизабетыг оршуулах ёслол 19-ны даваа гарагт болно. Энэ хугацаанд шарил Вестиместрт байх бөгөөд хүндэтгэл үзүүлэх хүмүүст нээлттэй байх аж.
Сэтгэгдэл ( 0 )