АНУ-ын Сенатын гадаад харилцааны хороо Тайваньд 4.5 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлэх хуулийн төслийг баталжээ.
Энэ талаар тус хорооны тэргүүн Жим Риш мэдэгдсэн байна.
Хуулийн төсөлд цэргийн тусламж олгохоос гадна Тайваньд 2 тэрбум ам.доллар хүртэлх хэмжээний цэргийн худалдан авалтад зээлийн баталгаа гаргах, мөн “НАТО-гоос гадуурх АНУ-ын гол холбоотон” гэсэн статус олгохоор тусгажээ.
Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцааны зохицуулагч Жон Кирби лхагва гарагт АНУ Тайваньд БНХАУ-ын зүгээс ирж байгаа заналхийллийн эсрэг зогсоход шаардлагатай зэвсгийг нийлүүлэх бодолтой байгаа талаар мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Amerk dainiig ulam l huseed,odoogood,sanhuujuuleed bh ym daa....hogiin humuus dee