Ковид-19 цар тахал ойрын ирээдүйд дуусна. Дэлхий дахин ковидыг ялахад ийм ойрхон ирж байгаагүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн нас баралт 2020 оны гуравдугаар сараас хойш бүртгэгдсэн хамгийн доод үзүүлэлт болов. Цар тахалд цэг тавих ийм таатай нөхцөл байдал өмнө нь хэзээ ч тохиож байсангүй. Хэдийгээр бид зорилгодоо бүрэн хүрээгүй ч төгсгөл маш ойрхон байна гэж Гебрейесус онцолсон байна.
Тэрбээр дэлхийн бүх улс оронд хандан, өндөр настан, эрүүл мэндийн салбарын ажилтан зэрэг өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг 100 хувь вакцинжуулахад хөрөнгө оруулахыг уриалжээ.